АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама улс төрд эргэн орж, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаа дэмжин ажиллаж магадгүй тухай “Vanity fair” сэтгүүл мэдээлэв. Олон улсын тавцан дахь АНУ-ын нөхцөл байдал хийгээд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан хууль тогтоомжуудад сэтгэл нь түгшсэн Ардчилсан намын гишүүд Б.Обамагаас тусламж хүссэн гэнэ.
Өнгөрсөн саруудад Б.Обама намынхаа дээд тушаалын хэд хэдэн төлөөлөгчтэй уулзаж, ирэх сонгуульд оролцох төлөвлөгөөнүүдийг хэлэлцжээ.
Тэрбээр улс төрд эргэн орох, эсэх нь Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулийн өмнө тодорхой болж магадгүй аж.