ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ФИФА-гийн конгрессийн хуралд оролцохдоо тус байгууллага болон түүний удирдлагад хандан талархал илэрхийллээ. Тэрбээр илтгэлдээ “Спорт улс төрөөс ангид” гэсэн санааг онцлон тэмдэглэв. “Спортыг улстөрөөс ангид байлгадаг үзэл санаагаа хадгалж байгаад нь Олон улсын хөлбөмбөгийн холбоонд талархаж байна. Бид энэ үзэл санааг үргэлж талархан дэмждэг” хэмээв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, ОХУ хүн төрөлхтөний хамгийн том баяр цэнгэлийн нэг ДАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулахад бэлэн болсноо уламжлаад ирсэн зочин гийчид Орос орон, Оросын ард түмний зочломтгой зан чанарыг дахин мэдэрнэ гэдэгт итгэж байгаагаа иэрхийлсэн. Путин итгэлээ “Welcome to Russia” үгээр төгсгөлөө.