Politico сонин Цагаан ордонд ажиллаж байсан эх сурвалжид тулгуурлан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын муу зуршлын талаар мэдээллээ. Трамп албаны бичгийн чухал эсэхийг эс тоон урж хаядаг зуршилтай бөгөөд энэ зуршлаа орхихгүй байгаа гэнэ. Бусдын ятгалгыг ч хүлээж авдаггүй аж. Урсан цаасыг Цагаан ордны ажилчид эвлүүлж наагаад архивт явуулдаг байна. Хуулинд зааснаар бүх бичиг баримт архивт хадгалагдах учиртай тул ордны ажилчид ширхэг ч тасархай үлдээлгүй наадаг гэнэ. “Зарим тохиодолд Трамп албан бичгийг хэтэрхий жижиглэж урдаг” хэмээн эх сурвалж тэмдэглэжээ.
Өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед бүх албан бичиг бүрэн бүтнээрээ архивт илгээгддэг байжээ.