АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны уулзалт амжилттай болж, дэлхийн энх тайван найрамдалд эерэг нөлөөлөл бүхий шийдвэрт хүрнэ гэдэгт найдаж байгаа сэтгэгдлээ улс орнуудын тэргүүнүүд илэрхийлж байна. Тухайлбал, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин “Дэлхий нийтийн анхаарал Сингапурт төвлөрөөд байна. Би ч гэсэн цурам хийлгүй хонолоо. Энэ уулзалтын үр дүнд БНСУ, БНАСАУ, АНУ-ын харилцаа шинэ шатанд гарна гэдэгт найдаж байгаа” гэсэн бол Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Энэ саммит бол түүхэн үйл явдал юм. Цөмийн зэвсгийн асуудал энэ уулзалтаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Түүнчлэн хүн хулгайлсан асуудлаар үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэж мэдэгдлээ.