АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоза арал дээр яг одоо болж байна. Тэд олон жилийн дайсагналын дараа анх удаа гар барин мэндчилсэн юм. Гар барьсны дараа Ким "Уулзсандаа таатай байна. Ноён Ерөнхийлөгчөө" хэмээн мэндэлсэн бол Трамп "Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана" гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийсний дараа хаалттай уулзалтаа эхлүүлжээ.