ОХУ-ын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Максим Топилин хүн 150-200 жил амьдрах боломжтой хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Эрдэмтдийн яриад байгаа дэвшилтэд технологи, шинэ шийдлүүд эрүүл мэндийн салбарт нэвтэртээд эхэлвэл тэр хэмжээгээр хүний дундаж наслалт өсөх юм. Илүү нарийн судлах аваас хүний организм 150-200 жил амьдрах боломжийг олгох нөөцтэй байх талтай. Гэхдээ одоогоор бид энэ талаар тодорхой мэдэж амжаагүй байна” хэмээжээ.