АНУ-ын ерөнхийлөгчийн өмгөөлөгч Рудольф Жулиани Израилд болсон бизнес конференцид оролцох үерээ нэгэн дуулиантай мэдэгдлийг хийсэн талаарх The Wall Street Journal сэтгүүлийн мэдээлэл олны анхаарлыг татлаа. Тус сэтгүүлийн баталж буйгаар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун товлосон уулзалтаа хийе хэмээн Трампаас аминчилан гуйсан хэмээн Жулиани ярьжээ. Хамгийн гол нь ноён өмгөөлөгч уг санаагаа илэрхийлэхдээ “Ким Жөн Ун өвдөг сөхрөн гуйсан” хэмээн ярьсан нь өнөөдрийн гол трэнд болж байна. Тэрбээр “Умард Солонгосын албаны хүмүүсийн элдэв дайралтаас болж л АНУ-ын ерөнхийлөгч уулзалтаас татгалзахад хүрсэн. Үүгээр зогсохгүй тэд цөмийн дайнг өдөөж, түүндээ ялна гэж сүрдүүлж байсан юм” гэж ярьжээ.
Жулиани нэгэн үе Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд саяхнаас АНУ-ын ерөнхийлөгчийн хуульчдын багт нэгдсэн юм.