Тун удахгүй Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Тодруулбал Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.
Мөн энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцжээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам