АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон зохиолч Жеймс Паттерсонтой хамтран роман бичжээ. Зохиолын нэр нь “Сураггүй болсон ерөнхийлөгч”. Зохиолын үйл явдал Цагаан ордонд өрнөх бөгөөд төрийн тэргүүн улс оронд нүүрлэсэн кибер довтолгоог зогсоохын төлөө тэмцэж байгаагаар гардаг байна. Гэхдээ тэмцлийг өрнүүлэхийн тулд ерөнхийлөгч Цагаан ордноос гэнэт алга болдог гэнэ. Зохиолыг бичихэд Цагаан ордон болон ерөнхийлөгч үүрэг хариуцлагын талаарх мэдлэг, мэдээлэл их хэрэг болсон талаар Паттерсон өгүүлэв. Тэд романоо удахгүй хэвлэж олны хүртээл болгох юм байна. Билл Клинтон утга зохиолд шинэ хүн ч гэлээ урьд нь ном бичиж байсан туршлагатай юм. Түүний намтар “Миний амьдрал” тухайн үедээ хамгийн эрэллтэй номын нэгээр шалгарч байсан.