Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн уулзалтын эхлэх цагийг зарлаа. Түүний мэдээлсэнээр тус уулзалт төлөвлөсөн ёсоор зургадугаар сарын 12-нд Сингапурт болно. Эхлэх цаг нь Сингапурын цагаар өглөөний 09 цаг гэнэ. Тус улс Монголтой цагийн нэг бүст оршдог. Түүнчлэн тэрбээр хоёр орны төлөөлөгчдийн хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг өглөө. Төлөөлөгчид олон асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо тээвэр зуучлалын талаар ярилцаж байгаа гэнэ. Тэд Доналд Трамп, Ким Жөн Уны уулзалт эхлэх хүртэл Сингапурт байна.