АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах яриа хэлэлцээрт ОХУ хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд өрнөсөн үйл явдал, түүхэд тулгаарлан БНАСАУ байр сууриа зөв тодорхойлно гэдэгт итгэж байна” хэмээн онцлов. Түүнчлэн “АНУ, БНАСАУ-ын уулзалтаас аль, аль талын ашиг сонирхлыг хангасан шийдвэр гарвал Москва дэмжихэд бэлэн байх болно. Гэхдээ тодорхой шийдвэр гарсаны дараа бид байр сууриа илэрхийлнэ” гэжээ.
АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болох урьдчилсан тов гарсан. Одоогоор хоёр талын төлөөлөгчид хэлэлцээр хийж байна.