Оросын алдарт дуучин Филипп Киркоров Нижегород мужид аялан тоглолт хийж явах үеэрээ 11 мянган доллароор үнэлэгдэх эд зүйлээ хулгайд алджээ. Гэмт этгээд түүний машины хаалгыг эвдэж тоглолтондоо хэрэглэдэг эдлэл хэрэглэлийг нь аваад арилсан байна. Алдагдсан эд зүйлийн дотор цор ганц хувиар хийгдсэн, чамин тансаг чимэглэл бүхий өндөр үнэтэй хослол байсан гэнэ. Харин дуучин эд зүйлдээ санаа зовнихгүй байгаагаа Instagram хуудсаараа дамжуулан идэлхийлжээ. “Юу ч хэн ч миний сэтгэл санааг гундааж чадахгүй. Тэр тусмаа хулгайчид та нар” хэмээн бичжээ.