АНУ, БНАСАУ-ын өндөр түвшний албан тушаалтнууд өнөөдөр Сингапур улсад уулзаж байна. Уг уулзалтаар талууд Доналд Трамп, Ким Жөн Уны уулзалтын аюулгүй байдал, протоколын асуудлаар хэлэлцэн тохирох ажээ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар хоёр улс ирэх сарын 12-нд дээд хэмжээний уулзалтыг хийх тохиролцоонд нэгэнт хүрсэн учир нэмэлт асуудлуудын талаар ийнхүү өнөөдөр ярилцаж буй гэнэ. The Wall Street сэтгүүлийн уламжилснаар АНУ Умард Солонгосын эсрэг авахаар бэлтгэсэн шинэ төрлийн хориг арга хэмжээгээ өнөөдөр зарлахаар зэхэж байсан аж. Гэвч төрийн тэргүүнүүдийн уулзалт болохтой холбогдуулан шийдвэрээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.