Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сэрэмжлүүлэг: Амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад усанд осолджээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан
2024-07-03

“Дунд гол”-ын гүүрэн доороос хүний цогцос олджээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид  4.5 км замыг туулан
2024-07-03

Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшнийг 60 см-ээр давжээ

Монгол орны томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 5-15 см-ээр нэмэгджээ. Туул гол нийслэл, Хараа гол Дархан-Уул аймаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшнийг 5-40 см-ээр даваад байв. Харин хоёр гол үерийн аюултай түвшинд хүрсэн нь Ховд, Туул байсан юм. Ховд гол энэ өдөр үерийн аюултай түвшнийг 10, Туул Лүн сум орчимд 60 см-ээр давжээ.
2024-07-03

Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-03

Нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авсан рекорд тогтоов

Монгол Улс нэг өдөрт хамгийн олон буюу 5174 жуулчин хүлээн авсан өдөр өнөөдөр тохиов.
2024-07-02

Нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэл хийжээ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй.
2024-07-02

Хайлаастын үерийн хамгаалалтын даланг засаж байна

Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Хайлаастын үерийн хамгаалалтын даланг 1980 оноос хойш шинэчлээгүй бөгөөд усны ачаалал даахгүй идэгдэж эмтэрсэн. Иймд ашиглах боломжгүй болсон хавтанг шинэчлэн сольж байгааг мэргэжлийнхэн онцоллоо.  
2024-07-02

15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй

15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
2024-07-02

Наадмаар Боршоо, Тэс, Арцсуурь, Ульханы боомт ажиллахгүй

Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын долдугаар сард ажиллах цагийн хуваарийг гаргажээ.
2024-07-02

Дахин боловсруулах хаягдлыг дуудлагаар авдаг байгууллагуудтай танилцаарай

Хог хаягдлын 85 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг судлаачид онцолдог. Хогийг хаягдал гэж харах биш, эдийн засгийн эргэлтэд оруулах гарц бий. Тухайлбал, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хаягдлаа өгч, мөнгө болгох боломжтой. Дахин боловсруулах хог хаягдлыг дуудлагын дагуу очиж авдаг байгууллагуудын мэдээллийг хүргэе. 
2024-07-02

Нэгдсэн парадны бэлтгэл жигдэрчээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа нисэх буудлын талбайд үргэлжилж байна.
2024-07-02

Эвалд Жосеф Еркерийг аялал жуулчлалын элчээр өргөмжлөв

“Баян Монгол ресорт”-ыг үүсгэн байгуулагч, Австралийн иргэн Эвалд Жосеф Еркерийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тэрбээр жуулчны баазаараа дамжуулан монгол өв соёл, уламжлал, нүүдэлчдийн аж байдлыг олон улсад сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчдын нэг аж.
2024-07-02

НИТХ-ын найман төлөөлөгчийг чөлөөллөө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, Сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-07-02

Төрийн албанд ажилладаг 47.2 мянган хүний ХАСХОМ-ийг цахим системд байршуулжээ

Төрийн албан хаагчид буюу нийтийн албанд сонгогдсон, томилогдсон хүмүүс жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өмнөх жилийнхээ хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргадаг. Үүнийг нь АТГ-ынхан нэгтгэн Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд нээлттэй байршуулдаг билээ. Тэгвэл 2023 оны ХАСХОМ-ийг тус системд нэгтгэн оруулжээ.
2024-07-02

Хөтчөөр ажиллаж байсан 15 настай хүү нууранд осолджээ 

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хэрхлүүр нуур орчимд мориор аялж явсан 40 хүний хөтчөөр ажиллаж байсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ. “Хүүхэд сураггүй алга болсон” тухай дуудлага өнгөрсөн сарын 28-ны 22.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Үүний дагуу Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн болон цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран өнгөрсөн сарын 29-ний 00.53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19.53 цагт газар дээр нь очсон гэнэ. Хүүг эрэн хайх ажлыг зохион байгуулж, цогцсыг нь Хэрхлүүр нуураас гаргажээ. 
2024-07-02

 Цагаан суварга орчмыг цахилгаанаар хангах ажлыг эхлүүлжээ

 Дундговь аймаг Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга, Дэл уулын бүсэд түүхэн дурсгалд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн удирдлага өнгөрсөн онд аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө баталж, тухайн бүсэд цогцолбор байгуулах ажлын хэсгийг БХБЯ, ЭЗХЯ-ны мэргэжилтнүүд, орон нутгийн судлаачдыг багтаан байгуулсан. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гол ажлууд нь Цагаан суваргад мэдээлэл, соёл, үйлчилгээний төв, палеонтологийн музей, Дэл уулд археологийн үндэсний төв байгуулж, авто зам, эрчим хүчний сүлжээнд холбох байв. Тэгвэл үүний бэлтгэл болгож Цагаан суварга орчмыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбохоор газар шорооны ажлыг нь эхлүүлжээ. 
2024-07-02

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 8-наас олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долдугаар сард олгох хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг гаргажээ.
2024-07-02

Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

 “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээний бүхээгүүд хотын гудамжинд энд тэндгүй харагдах болсон. Залуус ч олноор үйлчлүүлж буй. Гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанарыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан шалгажээ. Энэ талаар өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав. 
2024-07-02