Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дэлгэрэх хотхоны урд талд “Дунд гол”-ын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 07.02-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан аж. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.