65 орны үндэсний ялагчтай 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө
Францын Леон хотод 2024 оны 9 үгээр сард болох тус олон улсын уралдаанд Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
2024-07-03
Номын тэмдэглэлийн уралдаанд оролцох нь “Хол биш”
Ч.Ганжавхлангийн “Хол биш” ном “Интерном”-ын бест селлер жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлээд буй. Уншигчдын гарт хүрсэн цагаасаал талархлыг нь хүлээн авсан эл бүтээлийн зохиолч болон “Bookcafe Mongolia” бүлгэмийнхэн хамтран номын тэмдэглэл, фото зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2024-07-03
Н.Мандуул НЗД-ын нэгдүгээр орлогч болов
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
2024-07-03
Олон улсын математикийн зуны сургалтын хаалтын олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
Олон улсын математикийн зуны хоёрдугаар сургалтын хаалтын олимпиадын дүн өчигдөр гарлаа. Уг олимпиадыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулж буй бөгөөд 30 орны 38 баг оролцож байгаа юм. Маргааш өндөрлөх угсургалтынхаалтынолимпиададманай улсаас “IMO” багийнхан оролцож оюунаа сорьсон гэнэ. Тэднээс Д.Энэрэлт мөнгө, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис хүрэл медалийн эзэн болжээ. Түүнчлэн Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нар тусгай байр эзэлснийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.
2024-07-03
Нийслэл шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг ногооруулав. Тодорхой хэлбэл, ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуултаа дуусгаж өнөөдөр хүлээлгэж өгөв. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
2024-07-03
Дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй
Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Амьтан тэжээх нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Гэвч манай улсад одоог хүртэл зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагад тэжээвэр амьтантай орохыг тэр бүр зөвшөөрдөггүй. Дүрэм, журамдаа хориглох заалтгүй боловч тухайн албан байгууллагын соёлоос шалтгаалан тэжээвэр амьтан оруулдаг нь гарын таван хуруунд багтана.
2024-07-03
АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцжээ
“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
2024-07-03
Уур амьсгалын өөрчлөлтийн “сүүдэр”
Уур амьсгал, хүрээлэн буй орчны тандалт судалгаа хийдэг олон улсын байгууллагынхан, судлаач, шинжээчид 2024 оныг өмнөх жилийнхээ “дээд амжилт”-ыг эвдсэн, түүхэнд байгаагүй халуун, цаг агаарын хувьд ихээхэн тогтворгүй, хүн төрөлхтнийг сандаргасан жил болно хэмээн таамаглаж байв. 2023 оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил хэмээн тэмдэглэсэн. Хэт халуунаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд тохиож, мянга мянган хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, олон орон байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээх хатуу сорилттой нүүр тулсан билээ
2024-07-03
Тарьсан мод, бутаа хамгаалахыг уриалав
“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс алт ресурс”, “Саусгоби сэндс” зэрэг уул уурхайн томоохон 20 гаруй компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн хоёр жилд 200 мянга гаруй мод тариад буй аж. Сүүлийн үед хотын ногоон бүс, ялангуяа Богдхан уулын амнууд руу адуу, мал олноороо орж, тарьсан бут, сөөгийг сүйтгэж буйтай холбоотойгоор дээрх аж ахуйн нэгжүүдийн зарим нь холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хамгаалалтын хашаа татах болжээ.
2024-07-03