2024 оны тав, зургаадугаар сард Нийслэлийн 6 дүүргээс (СХД, ЧД, БГД, ХУД, БЗД, СБД) могойн 7 удаагийн дуудлага ирсэн байна.
Могой нь хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.
Бамбай хоншоорт могой нь хортой могой бөгөөд хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайж хотын захын хэсгээр орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.