Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран тулгамдаж байгаа асуудалдаа гарц хайх хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна. Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр хог хаягдлын салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэх юм байна. Уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар инновацын төвд болно.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн