Олон улсын математикийн зуны хоёрдугаар сургалтын хаалтын олимпиадын дүн өчигдөр гарлаа. Уг олимпиадыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулж буй бөгөөд 30 орны 38 баг оролцож байгаа юм. Маргааш өндөрлөх уг сургалтын хаалтын олимпиадад манай улсаас “IMO” багийнхан оролцож оюунаа сорьсон гэнэ. Тэднээс Д.Энэрэлт мөнгө, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис хүрэл медалийн эзэн болжээ. Түүнчлэн Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нар тусгай байр эзэлснийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.
Бэлтгэсэн А.Үүл