Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “Монгол Улс:2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” хүргүүллээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 490 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.