Хэнтий аймаг, Хэрлэн сум. Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 03-ны өдрийн 00.09 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00.12 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б/31 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, мөн бага насны хүүхэд Г/2 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.