Ч.Ганжавхлангийн “Хол биш” ном “Интерном”-ын бест селлер жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлээд буй. Уншигчдын гарт хүрсэн цагаасаал талархлыг нь хүлээн авсан эл бүтээлийн зохиолч болон “Bookcafe Mongolia” бүлгэмийнхэн хамтран номын тэмдэглэл, фото зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж. Оролцогчдын тэмдэглэлийг бичлэгийн хэлбэр, ур чадвар, номын үндсэн агуулга болон онцлогийг оновчтой уран илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж шүүнэ. Фото зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн өгүүлэмж, илэрхийллийг шилдгийг шалгаруулахдаа харгалзан үзэх гэнэ. Мөн бүтээлүүдийг цахим сүлжээнд байршуулж, олон нийтийн хандалтын дагуу оноонд нэмэх юм байна. Шагналын сан нь 1 500 000 төгрөг бөгөөд нэг өдрийн эмо аялалд явах эрх бэлэглэх нь.
Бэлтгэсэн А.Дөлгөөн