“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-03-19
“Хашаандаа сайхан амьдаръя”-д 120 өрхийг хамруулна
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, орон нутагтаа хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагатай хамтран мод тарьдаг айл өрхүүдийг урамшуулах зорилготой тэтгэлгийг гурав дахь жилдээ зарлажээ. “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт энэ жил 120 өрхийг хамруулж, 240 сая төгрөг олгох гэнэ. Тодруулбал, Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгадын 10 багаас тус бүр таван айл шалгаруулж, хоёр сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнгөрсөн баасан гаргаас хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 19 хүртэл бүртгэх нь. Гол шалгуур нь хашаандаа, амьдарч буй орчиндоо мод, бут тарьсан, ногоон байгууламжтай, цаашид энэ ажлаа өргөжүүлэх хүсэлтэй байх гэнэ.
2024-03-19
Сэтгэлээ хайрлаарай
Бид гэр бүл, ойр дотнынхон, эрхэм, хайртай хүмүүстээ “Биеэ бодоорой” гэж хичээнгүйлэн захидаг. Энэ нь угтаа өөрийгөө хайрлаарай, эрүүл мэнддээ санаа тавиарай гэсэн үг юм. Тэгвэл орчин цагт “Сэтгэлээ хайрлаарай” хэмээн бие биедээ хэлэх нь илүү тохиромжтой, мэдрэмжтэй, үндэслэлтэй, амьдралтай захиас болохоор байна.
Нийгэм, цаг үеийн хурдтай хөгжил, хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй бэрхшээлүүд, жилээс жилд өсөн нэмэгдэж буй зах замбараагүй хэрэглээ, завгүй, давчуу амьдралын хэмнэлд хүн төрөлхтөн сэтгэлээ тарамдуулж, гэмтэж, шархалж гүйцлээ. Зөвхөн нийгэм, ахуйн асуудлуудаас болж дэлхий дахинд олон мянган хүн сэтгэл зүйн эмгэгт өртөж, өөрийгөө, эрүүл мэндээ алдсаар байна. 21 дүгээр зууны хамгийн уршигтай, хүчтэй халдвар бол сэтгэлийн өвчин хэмээн судлаач, мэргэжилтнүүд анхааруулах боллоо.
2024-03-19
“Google”-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг эхлүүллээ
“Google” компанийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлэх “Google career certificate” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг өчигдөр эхлүүллээ. Тус компани болон манай улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтнийг бэлтгэх ажлын хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад буй юм. Энэ удаад 350 оролцогчийг шалгаруулж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд танхимын болон цахим хэлбэрийн хосолсон сургалтыг англи, монгол хэлээр явуулах нь
2024-03-19
Зарим сурах бичиг сурагчдыг буруугаар хүмүүжүүлж байна
Хүүхэд суурь боловсрол, хүмүүжлээ ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа олж авдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хэрэглэдэг зарим сурах бичиг тэдэнд буруу мэдээлэл, ойлголт өгөхөөр агуулгатай байна. Тухайлбал, ахлах ангийн сурагчдын “Химийн лавлах” номыг нэрлэж болно. “Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарт зориулав” гэсэн тодотголтой уг номыг химийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, сонгон судалж байгаа хүүхдүүд ихэвчлэн ашигладаг аж. Эл номын 33 дугаар хуудсанд “Бүсгүйчүүд дандаа тэнэг хүмүүст дуртай байдаг”, 43-т нь “Ерийн эм хүн тахиатай адил хэмжээний ухаантай байдаг. Харин ер бусын эмэгтэйн ухаан хоёр тахианыхтай дүйнэ” гэх мэтээр энэ хүйсийнхнийг илт гутаан доромжилсон, ёс бус үг, агуулгатай, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй эшлэл оруулжэ
2024-03-19
“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Бид өмнөх дугаартаа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өөр нэгэн албан тушаалтных нь хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
2024-03-19