Өмнөговь аймаг болон "Оюу толгой" ХК-ийн хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын баг гуравдугаар сарын 19-ний өдөр ээлжит хурлыг зохион байгууллаа.
Ээлжит хурлаар "Оюу толгой" ХК-д ажилд орох хүсэлтэй орон нутгийн иргэд хаягийн мэдээллээ И-Монголиа системээр нотлон хавсаргах, ажилд орох хүсэлтэй иргэдийн ярилцлагад бэлтгэх сургалт хийх, "Оюу толгой" ХК-ийн дунд шатны менежерүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөлөө.
Уулзалтын үеэр ажлын баг Ханбогд сумын хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг дэмжих төсөл, Политехник коллежийн ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын мэдээлэлтэй танилцлаа. "Оюу толгой" компанид 2024 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн 4414 иргэн ажиллаж байна.
Үүнээс үндсэн "Оюу толгой" компанид 949 иргэн ажиллаж байгаагийн удирдах албан тушаалд 62, инженер мэргэжилтэн 28, оператор 484, тусгай дунд мэргэжлийн 321, дадлагажигч 54 ажилтан ажиллаж байгаа талаар мэдээллээ.