Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хотын төвийн зогсоолд 47 400 автомашин өдөржин байршдаг

Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг.
2024-03-28

НҮБ-аас 2023 онд 51.5 сая ам.долларын 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо. Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра “Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан.
2024-03-28

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо.
2024-03-28

Хотын соёлыг төлөвшүүлэхээр амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа.
2024-03-28

Шинэ Зуунмод дагуул хотыг 31 мянган га талбайд байгуулна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.
2024-03-28

Нохдын үүрнээс олдсон гавлын яс талийгаач эмэгтэйнх болохыг тогтоов

Үзлэг нэгжлэг хийснээр маш аймшигтай хэргийн ул мөр олж тогтоосон
2024-03-28

ӨМНӨГОВЬ: Оюутны байрны барилгын гүйцэтгэл 85 хувьтай явж байна

Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөр Улаанбаатар хотод барьж буй оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
2024-03-28

Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахдаа хууль бус үйлдэл гаргаж байгааг анхаарууллаа

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор зарим даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа жолооч, даатгуулагчдад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоотой холбогдох сонголтуудыг танилцуулахгүйгээр жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх зөрчил гарчээ.
2024-03-28

ЦЕГ: Дуудлага, мэдээлэлд тавих хяналтыг нэмэгдүүлж байна

7 бүсэд хуваарилах зохицуулалт хийсэн нь цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай
2024-03-28

D вирусний халдвартай иргэдэд эмчилгээний гурван боломж бүрдүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний D вирусний халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрбээр энэ талаараа мэдээлэл хийлээ. Монгол Улсад элэгний вирусний халдварын тархалт өндөр байгаа. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдвартай иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг аж. D вирусээр өвдсөн 66 мянга орчим хүн бий. Тэднийг үе шаттай эмчлэхийн тулд гурван төрлийн сонголт, боломж нээхээр ЭМЯ ажиллаж буй юм байна. ДЭМБ-ын бүртгэсэн интерферон эмийг оруулж ирэх тендер зарласан ч зарим улс төрч, мөн төрийн бус байгууллагынхан “Уг эм гаж нөлөө ихтэй учраас Монголд оруулж ирж болохгүй” хэмээн эсэргүүцсэн гэлээ. Тиймээс тендер шалгаруулах ажлыг түр зогсоожээ
2024-03-28

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга
2024-03-28

Гамшгийн дохио 16.00 цагт дуугарна

Улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгуулна. Бүх аж ахуйн нэгж, байгууллагынхан үүнд ажилтнуудаа бүрэн хамруулахыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас уриаллаа. Дадлага сургуулилалтын үеэр гамшгийн зарлан мэдээлэх дохиог гурван удаа дуугаргана. Дохио эхний удаа дуугарахад байгаа газрынхаа аюулгүй цэгт суух нь. Аюулгүй цэг гэдэгт барилгын даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэргийг хамруулах аж. Дохио хоёр дахь удаагаа дуугарахад гадагшаа гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой
2024-03-28

Булгийн эхийг хашиж хамгаалахад зориулж 603.8 сая төгрөг хандивлажээ

“Эх дэлхийн цаг-2024” арга хэмжээнд нэгдсэн монголчууд зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулах ажилд 603.8 сая төгрөг хандивлажээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилсан эл арга хэмжээг манай улс энэ жил “Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчныг хамгаалахад оролцъё” уриан дор зохион байгуулсан юм. 
2024-03-28

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга
2024-03-28

БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
2024-03-28

Зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас тогтсон 92 тонн усыг сорууллаа.
2024-03-28

Төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага ирсээр байна

Өнгөрсөн өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ. Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
2024-03-28

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.
2024-03-28