Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618 800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Үүний 435 500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141 500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1801 байршилд 113 356 автомашины зогсоол бий.
Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна. Тодруулбал, бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй. Хэрэв удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Мөн тус бүсийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Тус хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих гарцууд бий.