Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас тогтсон 92 тонн усыг сорууллаа. Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж, Баянгол дүүргийн III хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчмоос гурван рейсээр 18 тонн ус, Баянгол дүүргийн XI хороо, Хасбаатарын гудамжнаас дөрвөн рейсээр 40 тонн ус, Баянзүрх дүүргийн XXIX хороо, Дарь-Эхийн замаас таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.
Эх сурвалж: ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ