Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар өчигдөр нээлээ. 13 дахь удаагийн уг аян энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд түлхүү анхаарах гэнэ. Ингэснээр ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний төвтэй хамтран уг аяныг өрнүүлж байна. 
2024-04-09

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэглэгдэхүүн нэг бүрийг бүртгэлжүүллээ

Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг орон даяар бүртгэж “Үндэсний мэдээллийн сан”-г үүсгээд байна.
2024-04-09

Улсын хэмжээнд нийт 513948 малын сэг зэм устгав

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгийн 87.249 м2, нийтийн эзэмшлийн талбай 24.497 м2
2024-04-09

Хүчингийн хэрэгт холбогдсон 3 цагдааг өнгөрсөн ням гарагт баривчилжээ

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн
2024-04-09

Дэлхийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн Барбара Оакли манай улсад зочилж байна

Олон улсад боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг дэлхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, Окландын их сургуулийн профессор Др.Барбара Оаклиг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
2024-04-09

Хүн мөргөж, амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг илрүүллээ

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь
2024-04-09

Хууль бусаар бэлтгэсэн 350 шоо метр модыг хураан авчээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн, хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжээс 29 ширхэг “ЗиЛ-131” маркийн автомашин бүхий 350 шоо метр модыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ. 
2024-04-09

Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34
2024-04-09

“Шинжиан шинфа”-гийн захирал дахиад авлигын хэрэгт холбогдов

Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй энэ аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен дахиад л авлигын хэрэгт холбогджээ
2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс
2024-04-09

53 жолооч согтуугаар жолоо барьж, 118 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж
2024-04-09

Арай ч дээ!: Бямба гараг бүр иргэдээр субботник хийлгэнэ гэв үү

Хотоо үргэлж цэвэрхэн байлгах нь холбогдох байгууллагынхны тогтмол хийх ёстой ажил болохоос бус, иргэдийн хүлээх үүрэг биш. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Цаашид хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 метр талбайгаа цэвэрлэн, сууц өмчлөгчдийн холбоодыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Дарга нар бүр давраад, долоо хоног бүр иргэдийг цэвэрлэгээнд дайчилна гэсэн үг. Эл үйлдлээ “Иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой” хэмээх үгээр халхавчилжээ. 
2024-04-09

Өнөөдөр 12 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
2024-04-09

“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Онцгойгийн нэг алба хаагч амиа алджээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 
2024-04-08

Дэлхий дахинд 1990 оноос хойш эхийн эндэгдэл 44 хувиар буурчээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2024-04-08/ “Шангрила” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
2024-04-08

Математикийн улсын олимпиадын аваргууд тодров

Тэднээс33 суpагч, гурван багш медальт байрт шалгаpчээ. Эцсийн шатны нийлбэр дүнгээр “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт, С.Манлай, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Х.Нурсолтан, Б.Бэлгүтэй, О.Тэнгис, “Эрхэмт эрдэм” сургуулийн сурагч Т.Билгүүнгэрэлт нар эх орноо төлөөлөн Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад оролцохоор шалгарсан байна. Олон улсын олимпиадыг ирэх долоодугаар сарын 11-22-ны өдөр Британийн Батт хотод зохион байгуулах аж. 
2024-04-08

Х.Булгантуяа: Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүсээр үе тэнгийн хүүхдүүд нэрлэгдсэн

Сүүлийн үед цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтын улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон залуус шүгэл үлээж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Энэ бол өнгөрсөн асуудал, ийм л байдаг, энэ зэргийн асуудлыг давж гарахгүй бол энэ сургуулийг төгсөхгүй гэх мэт хэвшмэл ойлголт төрүүлж, буруу зүйлийг дэмжиж, хаацайлж хэрхэвч болохгүй. Энэ буруу үзэл хандлага, болчимгүй, байж боломгүй үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд нэг нэгнээ шоглох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах буруу үлгэр дуурайлал болж байна.
2024-04-08

Эмийн жор, шинжилгээний хариу зэргийг цахимаар авдаг болно

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна
2024-04-08