Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар өчигдөр нээлээ. 13 дахь удаагийн уг аян энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд түлхүү анхаарах гэнэ. Ингэснээр ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний төвтэй хамтран уг аяныг өрнүүлж байна.
Манай улс 2011 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнүүлж, үүний хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх сургалт зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн