Математикийн улсын 60 дугаар олимпиад Өмнөговь аймгийн Даланзадгадад болж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Уламжлал ёсоор дунд, ахлах ангийн сурагч, багш гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан уг олимпиадын Е ангилалд 82, F ангилалд 85, T ангилалд 69 сурагч, багш гэсэн нийт 236 xүн оpолцож, оюун ухаан, авьяас чадвараа соpин уpалдсан. Тэднээс33 суpагч, гурван багш медальт байрт шалгаpчээ. Эцсийн шатны нийлбэр дүнгээр “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт, С.Манлай, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Х.Нурсолтан, Б.Бэлгүтэй, О.Тэнгис, “Эрхэмт эрдэм” сургуулийн сурагч Т.Билгүүнгэрэлт нар эх орноо төлөөлөн Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад оролцохоор шалгарсан байна. Олон улсын олимпиадыг ирэх долоодугаар сарын 11-22-ны өдөр Британийн Батт хотод зохион байгуулах аж.
Ташрамд дуулгахад, 11-12 дугаар ангийн ангилалд тэргүүлсэн сурагч 42 онооноос 38 авсан бол 9-10 дугаар ангийн ангилалд нэгдүгээр байрт орсон сурагч 35 оноо авснаар алтан медалийн болзол хангажээ.