Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баруун болон хангайн бүсэд хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна

Завхан аймагт барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвийг зарим аймагт байгуулах шаардлагатай. Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, Говь-Алтай аймаг гэхэд сурагчдын ЭЕШ-ын дүнгээр 2020 онд 20 дугаарт жагссан. Тодорхой арга хэмжээ авснаар үр дүн гарч байгаа. Баруун аймгуудад хүүхдүүд сургууль завсардах, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, зөрчил цөөнгүй ирдэг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Үлдсэн 30 хувийнх нь сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Мөн зарим сумд эмийн сан байхгүйгээс иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа цаг алдаж байна” гэв.
2024-04-12

Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан  хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж,  15:20 цагт унтраасан.
2024-04-12

ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав, “Шувуу” ажиллагаагаар авчирсан Ж.Төгсбаяр нарт ял шийтгэв

Тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд Э.Пүрэвжавыг 16.8, Э.Золзодмааг 14.4, Ж.Төгсбаярыг 13.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Э.Пүрэвжав, Э.Золзодмаа, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 
2024-04-12

Мотоциклчин бүсгүйчүүд холын зайн аялалд гарахаар болжээ

Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр бүсгүй мотоциклд дурлагч монгол бүсгүйчүүдийг төлөөлөн олон улсын анхны холын зайн аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэ сарын 19-ний баасан гаргийн 08.00 цагт нийслэлийн төв талбайгаас аяллаа эхлүүлэх бөгөөд Баян-Өлгий-Орос-Казахстан-Киргиз-Тажикистан-Азербайжан-Армени-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар явахаар тооцоолжээ. Үүнд ойролцоогоор хоёр сарын хугацаа зарцуулж, цардмал, сайжруулсан нийлсэн 30 мянга гаруй км замыг туулах гэнэ. 
2024-04-12

Сүхбаатар аймгийн удирдлагыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж эхэллээ

Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс хээл хахууль авсан, сонгон шалгаруулалтыг будилуулж, зарим компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нарийвчлан шалгаад тэднийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч буй аж.
2024-04-12

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ

Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.
2024-04-12

 Эмнэлэгт үзүүлэх цаг аваад очоогүй тохиолдолд 20.000 төгрөг төлнө

 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоолыг шинэчилж, эмнэлэгт үзүүлэхээр цаг аваад очоогүй тохиолдолд тухайн иргэнд битүүмж үүсгэхээр болжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодруулахад “Битүүмж гэдэг нь тухайн иргэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа мэдээллийг даатгалын газар болон бусад эмнэлэг рүү илгээж буй явдал. Битүүмж үүсгэх, цаг авах гэдэг тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч буй нийт иргэний 40 хувь нь цагаасаа хоцордог, эсвэл огт ирдэггүй байна. Иргэдийг хариуцлагатай болгох, захиалсан цагтаа тусламжаа авахад анхаарал хандуулах хэрэгтэй талаар эрүүл мэндийн байгууллагууд манайд байнга санал, хүсэлт ирүүлдэг байсан.
2024-04-12

Нойтон цас орж, шороогоор шуурна

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.
2024-04-12

ААН-үүдийн түрээс дөрвөн жилийн дотор 27 саяас 88 сая хүртэл өсчээ

-Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын дарамт байна. Үүн дээр нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтад өртөж байна. Жишээ нь, анх сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч бий. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүд их байна. Энэ зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Улсаараа  хөгжлийн доройтолд орж байгаа хэлбэр шүү. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулна.
2024-04-11

Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарт сургалт зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас Баруун бүсийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарыг сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.
2024-04-11

Их хэмжээний сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис
2024-04-11

Цэцэрлэгийн багш нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VIII их хурлын Сургуулийн өмнөх боловсролын Салбар хуралдаан Чингис хааны музейн Их танхимд болж байна. Энэхүү салбар хуралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1410 цэцэрлэгийн 9733 багшийн төлөөлөл 178 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд төлөөлөгчдийн 13 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгийн төлөөлөл юм.
2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.
2024-04-11

ЕБС болон насан туршийн суралцахуйн салбар хуралдаанд 685 багш оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын Багш нарын VIII их хуралд 685 багш оролцож байна. Тус хурал өнөөдөр Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанаар өнөөдөр эхэллээ.
2024-04-11

Итали улстай агаарын тээврийн салбарт хамтран ажиллана

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа.
2024-04-11

Цагдаагийн дэслэгч Б.Бямбажав амиа хорлох гэж байсан иргэний амийг аварчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ.
2024-04-11

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
2024-04-11

Монгол Улсад амьдарч байгаа Вьетнам иргэдээс ирүүлсэн 15.5 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-11