Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулсан байна.
Ингээд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2 километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг нь аварчээ.