Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа.
Зам, тээврийн хөгжлийн яам олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч 2022-2024 онд Словак, Польш, ХБНГУ-тай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.
Итали улстай Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн тул байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байна.
Монгол Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болсон.
Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаагаа хэллээ.
Замын-Үүдэд байгуулах хуурай боомт болон цаашид байгуулах хуурай боомтын төслүүдэд хөрөнгө оруулах боломжтойг онцоллоо.