ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр зудын гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа 600 гаруй Вьетнам иргэнээс ирүүлсэн 15.5 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.