Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр бүсгүй мотоциклд дурлагч монгол бүсгүйчүүдийг төлөөлөн олон улсын анхны холын зайн аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэ сарын 19-ний баасан гаргийн 08.00 цагт нийслэлийн төв талбайгаас аяллаа эхлүүлэх бөгөөд Баян-Өлгий-Орос-Казахстан-Киргиз-Тажикистан-Азербайжан-Армени-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар явахаар тооцоолжээ. Үүнд ойролцоогоор хоёр сарын хугацаа зарцуулж, цардмал, сайжруулсан нийлсэн 30 мянга гаруй км замыг туулах гэнэ.
Сүүлийн үед монгол залуус, гэр бүлүүд холын зайн авто аялалд гарах нь олширсон. Гэхдээ эмэгтэй мотоциклчид холын зайн аяллыг зориглон эхлүүлсэн нь үгүй аж.