“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно
Хуралдаанаар "Сүмбэр-Рашаан” боомтыг байнгын ажиллагаатай,“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2024-04-17
А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элч боллоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
2024-04-17
36 хүнийг ажлын байрны дадлагажуулагчаар сургаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэх долоо дахь удаагийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр эхлүүлэв. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тухайн ажлын байрандаа дасан зохицоход нь туслах чиг үүрэгтэй юм. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар ажил олгогчдод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг
2024-04-17
“Food expo” фестиваль ирэх сарын 19 хүртэл үргэлжлэх нь
Улс орон бүрийн хоолыг амтлах боломжийг олгох “Food expo” фестивалийг энэ сарын 20-ноос эхлүүлнэ. Уг арга хэмжээг 2020 оноос хойш “Мишээл” аялал жуулчлалын гудамжинд уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ нь өдөрт 5000-10 000 хүн зорин ирдэг Монголын хамгийн том хоолны фестиваль болж өргөжсөн байна. Өнөө жилийн фестивалиар Улаанбаатар хотын хамгийн амттай, гудамжны хоолны 10 машин гадна талбайд байрлаж ажиллана
2024-04-17
Хууль бусаар алт олборлоход ашиглаж байсан 35 экскаваторыг битүүмжилжээ
Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний гурван сард гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээллээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “2024 оны эхний гурван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.
2024-04-17
Аюулт үзэгдэл, осол 24.4 хувиар өсжээ
2024 он гарснаас хойш улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осол 1352 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 265-аар буюу 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 1102 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол 39 нь ус, цаг агаарын гаралтай, 28 нь биологийн, 27 нь геологийн аюулт үзэгдэл аж. Төрлөөр нь ангилбал объектын түймэр хамгийн олон буюу 774, иргэд цас, шаварт машинтайгаа суусан осол 234 удаа гарчээ
2024-04-17
Цэргийн албанд тэнцэхгүй иргэдийг үзлэгт хамруулж, цэргийн албанаас чөлөөлөв
Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон Цэргийн эмнэлгийн комиссын бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын сарын 8-16-ны өдөр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа.
2024-04-16
Эрчим хүчний шилжилтийг жендэрийн тэгш байдалтай уялдуулъя
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийн гол оролцогч талуудын дунд “Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог онцлон хэлэлцсэн.
2024-04-16