Фэйсбүүк цахим орчинд Тээврийн цагдаагийн алба хаагч "Приустэй ...-гуудыг өнөөдөр торгоод өгнө" гэх пост оруулсан нь олны дургүйцлийг хүргээд байна. Тус асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Цагдаагийн алба хаагч цахим хаягаа алджээ. Хаягаа алдсан талаар тодруулж шалгалт хийсэн байгаа. Шалгалт дууссаны дараа мэдээлэл өгнө" гэв.