Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол бүртгэгдэж, 16 настай охин харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан байна.