Завхан аймгийн Завханмандал сумаас урд зүгт 13 км зайд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 18:55:58 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 48°12'00.0"N 95°05'24.0"E
Улаанбаатар хот орчимд 2023 онд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн статистикийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс харж болно. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдөлж байжээ. Харин 2012 онд дөрөв, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. Улмаар жил ирэх бүр газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байна.