Улс орон бүрийн хоолыг амтлах боломжийг олгох “Food expo” фестивалийг энэ сарын 20-ноос эхлүүлнэ. Уг арга хэмжээг 2020 оноос хойш “Мишээл” аялал жуулчлалын гудамжинд уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ нь өдөрт 5000-10 000 хүн зорин ирдэг Монголын хамгийн том хоолны фестиваль болж өргөжсөн байна. Өнөө жилийн фестивалиар Улаанбаатар хотын хамгийн амттай, гудамжны хоолны 10 машин гадна талбайд байрлаж ажиллана. Ингэхдээ олон төрлийн амтат хоолыг онцгой, шинэлэг орчинд амтлах боломжийг зорин ирсэн үйлчлүүлэгчдэд олгох гэнэ. Үйлчилгээ эрхлэгчдээс нэг оролцогчийг шалгаруулж, “Мишээл” аялал жуулчлалын гудамжинд зургаан сарын турш түрээсийн төлбөргүйгээр хамтран ажиллах эрхээр шагнах аж.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн