Сурагчид 1500 төгрөгөөр өл залгуулсаар байх уу
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоол өл залгуулах төдий байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Салбарын сайд, дарга нарыг зочлох үед сургуулийн тогооч гараа гаргав уу гэлтэй, арааны шүлс асгарам, өнгө үзэмжтэй хоол ширээ дүүрэн өрдөг нь хачирхалтай. Гэвч энэ нь үзүүлэн төдий бөгөөд үнэндээ бол сурагчдыг усан шөл, заримдаа ганц пирожкигоор хооллосон болж байна. Үүнээс илүүг өгөх боломжгүйг сургуулийн тогооч нар учирладаг. Учир нь нэг хүүхдэд 1500 төгрөгт тааруулан шим тэжээлтэй, баялаг орцтой хоол өгөх боломжгүй. 2021 оны есдүгээр сарын 1-нээс бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 1500 төгрөгөөр тооцож, улсын төсвөөс гаргаж буй. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг аж. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол ч ялгаагүй ходоод дүүргэхээс хэтрэхгүй байна.
2024-06-03
Сонсголын бэрхшээлтэй оюутнуудад зориулсан хөтөч ажиллуулж байна
Ийм үйлчилгээ үзүүлснээр оюутан нь лекц, семинар, багшийн тайлбар, яриаг бичгээр хүлээн авч, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн ойлгож чадаж буй гэнэ. Ингэснээр сурах, хөгжих боломж нь ч нэмэгдэж, боловсролын үйлчилгээг чанартай авах боломж бүрдсэн аж. Үүнээс гадна их, дээд сургуулийн оюутнуудад сайн дурын ажил хийх шинэ сонголт, боломж гарч иржээ. Ташрамд дурдахад, мэргэжлийн болон их, дээд сургуулиудад энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 1126 оюутан суралцаж буй гэнэ. Тэдний 44 нь сонсголын бэрхшээлтэй аж.
2024-06-03
Хүүхдийн баярын арга хэмжээ иргэдийг бухимдуулав
Тус марафонд нийт 550 орчим хүүхэд оролцсон аж. Түүнчлэн нийслэлийн төв талбай болон түүний ойр орчимд олон арга хэмжээ болов. Харамсалтай нь, төв талбайн өнгө төрх иргэдийг бухимдуулав. 72 дахь удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайн энд тэндгүй ундаа, үлээ дэг хөөсний сав хаяж, хогоор дүүргэсэнд иргэд унтууцлаа. Тодруулбал, баярын өдрөөр төв талбайд “Нарантуул” зах “нүүн иржээ”. Худалдаа эрхлэгчид энд тэндгүй идэж уух зүйлс, тоглоом, нүдний шил борлуулахаар бичил лангуу зассан байв. Нэгэн иргэн цахим хуудсандаа “Нарантуул” төв талбайд нүүгээ д ирж. Хүүхдээ хөтөлсөн монголчууд бичил “Нарантуул” болсон талбайг тойрон холхилдох аж.
2024-06-03
“Balenciaga”-гийн загварын шоунд монгол модель оролцжээ
“Balenciaga” брэндээ с хаврын коллекцын загварын шоугаа БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулжээ. Уг загварын шоунд монгол модель Г.Гансүх оролцсон байна. Тэрбээр өдгөө 50 настай аж. “Absolute pictures”, “Merik” электрониксийн хамтын бүтээл “95 зүүдний хүн” уран сайхны кинонд дүрээ мөнхөлснөөр түүнийг зарим хүн эчнээ таних биз ээ . “Balenciaga” брэндээс энэ удаа 25 загвараа танилцуулсан аж. Г.Гансүх Нидерланд улсад ажиллаж, амьдарч байгаад Монголдоо суурьшаад удаагүй юм байна.
2024-06-03
СЭМҮТ-ийн ажилтнуудын цалинг дутуу өгдөг гэв
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн удирдлагууд хоёр жил гаруй хугацаанд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалинг хууль бусаар хассан талаар тусэмнэлгийн ажилтнууды н төлөөлөл өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. СЭМҮТийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Алтанзул “2023 оны нэгдүгээр сараас эхлэн шөнийн ээлжид хонож ажиллаж байгаа хүмүүсийн цалинг дутуу олгож ирлээ. Байгууллагынхаа Удирдлагын зөвлөл болон Санхүү, бүртгэлийн албаны дарга нартай энэ асуудлаар удаа дараа уулзаж, шаардлага тавьсан. Гэвч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хөдөлмөрийн тухай хуульд 22.00-06.00 хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж заасан. Гэтэл энэ хугацаанд ажилласан хүмүүсийн цалинг дутуу олгож байна.
2024-06-03
1.5 км дугуйн зам ашиглалтад оруулжээ
Мөн 6150 ам метр газарт ногоон байгууламж бий болгож, 247 автомашины зогсоол барьж, ашиглалтад оруулсан аж. Нийтийн эзэмшлийн эл талбайг тохижуулах ажлыг өнгөрсөн оны долоодугаар сард эхлүүлснээ дуусгасан нь энэ юм байна. Уг хэсэгт өмнө нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объект байрлаж байжээ. Тэдгээрийг өнгөрсөн онд нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлснөөр нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах боломж бүрдсэн гэнэ. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, I хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавихаар төлөвлөжээ.
2024-06-03
Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархав.
2024-06-03
“Ноёд групп”-ийн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
“Ноёд групп”, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд Г.Буяндоржийг бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан, Д.Батжаргалыг уг хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон юм.
2024-06-03
Төсвийн ил тод байдлаар 125 орноос 36-д эрэмбэлэгджээ
“Төсвийн нээлттэй байдал-2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг “Нээлттэй нийгэм форум”-аас өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хоёр жил тутамд уг судалгааны үр дүнг танилцуулдаг юм байна. “Нээлттэй нийгэм форум” нь “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж, Монголын талын судалгааг хийжээ. Манай улс уг судалгаанд ес дэх удаагаа оролцсон нь энэ аж.
2024-06-03
УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбатыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгов
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүний төрс өн дүү И.Одгэрэлийг мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр тэднийг цагаатгасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбатын тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэднийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болов.
2024-06-03
Дотоодын цэргийн алба хаагч автомашинд дайруулж амиа алдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ
Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны 21.00 цагийн үед автомашинд дайруулж амиа алджээ. Тэрбээр Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандманьбаян бүрд” ХХК-ийн талбайд ажиллахаар очоод байхдаа ийнхүү осолд өртсөн аж. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр уруу газар зогсоож байгаад инерцээр нь явуулж асаадаг хүнд даацын машинд дайруулсан гэнэ.
2024-06-03