Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт тавдугаар сарын 28-ны 09.17 цагт тус дүүргийн “Алтан овоо ...... тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. НТТТ-ийнхөн тусламж үлзүүлж, зөвөлгөө өгчээ.
Урьдчилсан байдлаар гэр бүлийн холбоотой 0-26 насны дөрвөн иргэн нэг дор угаартсан байна. Шалгалтаар яндангаа авч өрхөө бүтээсэн, шахмал түлш түлсэн, энгийн зуухтай, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Угаартсан гэх хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн “Яргайтын зуслангийн задгай тоотод хүн угаартсан” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 19-ний 10.00-д авч шалгахад. Тус тоотод суух “Я.Д эмэгтэй 99 настай, Ж.Х эрэгтэй 69 настай, Ж.Ө эмэгтэй 62 настай” нарын 3 хүн угаартсан хэргийг шалгаж байна. Шалгалтаар байшин энгийн зуухтай, яндан хаалтгүй, угаар мэдрэгчгүй, шахмал түлш түлсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.