Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төмөр замын тээврийн тухай хуулийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршууллаа

Төмөр замын тээврийн тухай хуулийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. Энд дарж үзнэ үү. 
2023-08-31

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан,  ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
2023-08-31

"Qatar airways" компани манай улсаас 50 бүхээгийн ажилтан шалгаруулж авна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны гуравдугаар сард Катар Улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан. Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, "Qatar airways" компанийн удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар хэлэлцээр хийсэн.
2023-08-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа наймдугаар сарын 30-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
2023-08-31

Архангайд хоёр иргэн автомашинтайгаа нуурт живж, амиа алджээ

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.
2023-08-31

“Extreme Mongolia”-ийн агаарын дүүжин замаар явж байсан иргэд мөргөлдөж, бэртжээ

  Налайх дүүргийн VI хороо Горих, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах “Extreme Mongolia” аялал жуулчлалын газарт 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээллийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.
2023-08-31

Төрийн байгууллагад “Процессын дахин инженерчлэл” хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаа

Өмнө нь тус ажлын хэсгийн хүрээнд зургадугаар сарын 19-өөс долдугаар сарын 28-ны өдрүүдэд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлэг, судалгааг Сэлэнгэ, Архангай, Хэнтий аймаг болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулсан.
2023-08-31

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг ХОРИГЛОСОН хүнсний бүтээгдэхүүний жагсаалт

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг ХХААХҮЯ-наас гаргасан мэдээлэлд тулгуурлан хүргэе.
2023-08-31

Бэлчээрийн 30 орчим хувьд зуншлага дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. 
2023-08-31

 Хүүхдийг осол, гэмт хэргээс хамгаалах аян өрнүүлж эхэллээ 

 Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замын болон хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн тохиолдол ч өсдөг. Тэгвэл цагдаагийн байгууллага хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй” уриан дор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. 
2023-08-31

 Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй 

Улмаар эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог боловсронгуй болгохыг салбарын сайдад даалгасан байна. Ингэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхдээс 13А маягт шаардахгүй гэнэ. Мөн эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтынд автан үзлэгт орох шаардлагатай иргэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд дээрх маягтыг шаардахгүйгээр зохицуулах юм байна. 
2023-08-31

Хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Учир нь цахим орчинд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймаг дахь хилийн отрядыг Гурвантэс сумын ойролцоо байрлуулах чиглэл өгсөн, тухайн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлж, Хятадын цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлах нь” хэмээх ташаа мэдээлэл тархсан. 
2023-08-30

Хэнтий аймгийн Биндэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Жавхлант сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулжээ

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөл Хэнтий аймгийн Биндэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө болон Жавхлант сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлжээ.
2023-08-30

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас оржээ. Дөрвөн өдрийн өмнө буюу 24-нд +31.2 хэмийн дулаахан байсан ч гэнэт -0.5 хэмд хүрч огцом хүйтэрсэн талаар албаныхан мэдээллээ. 
2023-08-30

Томоохон зах, худалдааны төвүүд энэ баасан гарагт амарна

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ.
2023-08-30

Хагас коксжуулах нүүрсний хүхрийн хийн агууламж сайжруулсан шахмал түлшнийхээс хоёр дахин бага гэв

“Таван толгой” түлш, Эрчим хүчний яамныхан БНХАУ-аас 170 тэрбум төгрөгөөр импортолж буй хагас коксжуулсан нүүрс, зориулалтын асаагчийн талаар дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
2023-08-30

“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө” боловсруулах төслийн тайланг хүлээлгэн өглөө

Эрчим хүчний яам Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө” боловсруулах төслийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологийн хувилбарын судалгааны үр дүн танилцуулах хурлыг зохион байгуулав.
2023-08-30

Чөлөөт уран бүтээлчид төртэй хамтрах боломжтой

“Соёл, урлагийн салбар дахь төр - хувийн хэвшлийн түншлэл чөлөөт уулзалт”-ыг Удирдлагын академитай хамтран Чингис хааны Үндэсний музейн хурлын танхимд зохион байгууллаа.
2023-08-30