Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг ХХААХҮЯ-наас гаргасан мэдээлэлд тулгуурлан хүргэе.
Үүнд,
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
- Энергийн болон спортын ундаа
- Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс ундаа
- Өндөр болон элсэн чихрээр хийсэн коктейл
- Нийтлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан
- Чипс, попкорн, давсалсан болон бүрсэн самар
- Бүх төрлийн гоймон
- Мөхөөлдөс
- Шошгийн мэдээлэлд үндэслэн энгийн нүүрс ус ихтэй, хатаасан жимс, бүх төрлийн чихэр.
Дээрх бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд ХҮҮХДЭД худалдаалахыг ХОРИГЛОСОН байна.