Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд танилцуулжээ. Улмаар эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог боловсронгуй болгохыг салбарын сайдад даалгасан байна. Ингэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхдээс 13А маягт шаардахгүй гэнэ. Мөн эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтынд автан үзлэгт орох шаардлагатай иргэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд дээрх маягтыг шаардахгүйгээр зохицуулах юм байна.
Бэлтгэсэн: У.Наран