“Соёл, урлагийн салбар дахь төр - хувийн хэвшлийн түншлэл чөлөөт уулзалт”-ыг Удирдлагын академитай хамтран Чингис хааны Үндэсний музейн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус уулзалтад соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 орчим Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, бие даасан байдлыг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн цаашид төр хувийн хэвшил хамтран хийж хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар ТББ-дын санал, хүсэлтийг сонсож хэлэлцүүлэв.