Төмөр замын тээврийн тухай хуулийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. Энд дарж үзнэ үү.
- Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцааг тодорхой, оновчтой зохицуулна.
- Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
- Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг илүү тодорхой зохицуулна.
- Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Түүнчлэн төмөр замаар хийх экспорт импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэх, төмөр зам дагасан хөгжил хурдасч, зам тээврийн салбарын шинэ сэргэлт улам эрчимжих боломжтой болж байна.