Он гарснаас хойш 22 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 22 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс нэг нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад зургаагаар нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 20-ийг нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 368-д хүрчээ. Манай улсад илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна.Ташрамд дурдахад, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр манай улсад хэрэгжүүлж буй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн ой энэ онд тохиож буй аж. Уг төслийн үр дүнд халдварын тархалтыг хязгаарлаж чадсан бөгөөд шинэ тохиолдол 6000-д хүрч, 2000 гаруй хүн нас барахаас сэргийлж чадсан хэмээн Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд ХДХВ-тэй 20 эх амаржсан бөгөөд тэднээс хүүхдэд халдвар дамжаагүй гэнэ.
2023-12-12
Мэс заслын дараах хүндрэл, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өглөө
Энэ удаагийн уулзалтад чих, хамар, гар сарвууны төрөлхийн эмгэгтэй болон мөч тайрагдах мэс засал эмчилгээнд орсон үйлчлүүлэгч нарт гоо зүйн талаас бүрэн бүтэн харагдаж болохуйц протезийг хэрхэн хийлгэх, хэрэглэх заавар зөвлөмжөөс гадна мэс заслын дараах хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга, сэтгэл зүйн дасан зохицох үйл явц, сэтгэл гутрал буюу тохиолдож болох эмгэг мэдрэмжүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд чөлөөт ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.
2023-12-12
Цагдаагийн албан хаагч Зөрчлийн хуулиар оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-12-12
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Интерполын Ерөнхий ассамблейд оролцож, санал бодлоо илэрхийлжээ
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райсийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт, Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
2023-12-12
“Тусгай хамгаалалттай газрын 102 байршилд нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой”
БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Тогтвортой аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. “Монголд зочлох жил” санаачилгын гол зорилтуудын нэг болох төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг хангах нь чуулганы гол зорилго байв. Мөн шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үүрэг, үйл ажиллагааг тус салбарынханд танилцуулахыг зорьжээ. Үүнд нийслэл, орон нутагт бизнес эрхлэгч, үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм.
2023-12-12
"Голомт” банк луйварчдаасаа мөнгөө олж авч чадах уу
Өнгөрсөн нэгдүгээр сард “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн хүрээнд тус банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжийн тоонд “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн зээлийг ч хэлэлцэж байсан билээ. Тодруулбал, “Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр“Голомт” банк дахь авлага болон зээлээ хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн” хэмээн танилцуулж байсан билээ. Гэвч эл зээлээ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн дуулиан дэгдсэний дараахан хаасан байдаг.
2023-12-12