Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 4 дүгээр хэсэгт 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 01.59 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06.02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.