Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 22 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс нэг нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад зургаагаар нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 20-ийг нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 368-д хүрчээ. Манай улсад илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна.Ташрамд дурдахад, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр манай улсад хэрэгжүүлж буй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн ой энэ онд тохиож буй аж. Уг төслийн үр дүнд халдварын тархалтыг хязгаарлаж чадсан бөгөөд шинэ тохиолдол 6000-д хүрч, 2000 гаруй хүн нас барахаас сэргийлж чадсан хэмээн Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд ХДХВ-тэй 20 эх амаржсан бөгөөд тэднээс хүүхдэд халдвар дамжаагүй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч